Шууд Chart

Хот байгуулалт, дэд бүтцийн хороогоор нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцлээ

2022-11-30 13:17:55

Нийслэлийн 2023 оны төсвийн төсөл болон түүнийг дагалдан орж ирсэн бусад асуудлыг НИТХ-ын холбогдох хороодоор хэлэлцэж байна.

Өчигдөр Хүний хөгжлийн хороо болон Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо-Эдийн засаг төсвийн хорооны хамтарсан өргөтгөсөн хуралдаанаар төслийг дагалдах асуудлуудын хамт хэлэлцсэн бол өнөөдөр Хот байгуулалт, дэд бүтцийн хороо Нийслэлийн 2023 оны төсвийн төсөл, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний биелэлт, 2023 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн юм.

Маргааш уг асуудлыг намын бүлгүүдийн хурлаар хэлэлцэнэ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ


Хот байгуулалт, дэд бүтцийн хороогоор нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцлээ  
Үзсэн: 324 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй