Шууд Chart

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба Ховд, Баян-Өлгий, Увс аймагт дэмжлэгт хяналт хийлээ

2022-11-30 15:05:55

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тандалт судалгааны алба нь үндэсний хэмжээнд эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн мэдээ, мэдээлэлд дэмжлэгт хяналт хийж мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй хүлээсэн.

Монгол Улс нярайн түнхний хэт авиан тандалт шинжилгээг 2010 оноос нэвтрүүлсэнээр Улаанбаатар хот, 21 аймагт амжилттай хэрэгжиж, олон мянган хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлж чадсан билээ. ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтэн нар Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвд Эрүүл мэндийн сайдын тушаалын хэрэгжилт, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах талаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, тушаал, шийдвэрийн талаарх эмч, мэргэжилтэн нарын мэдлэг, мэдээллийн чанарыг үнэлэн, дэмжлэгт хяналт хийлээ.

Дэмжлэгт хяналтын явцад нярайн тандалт шинжилгээний хэрэгжилтэд хяналт хийж, эмч, мэргэжилтэн нарын ур чадварыг үнэлэн, байгууллагын чадавхийг бэхжүүлэх ажлын байрны сургалтыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллав.

Ховд аймагт эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлээс сэргийлэх зөвлөмжийн хэрэгжилт, Увс аймгийн анхан шатны бичиг баримтын хөтлөлт, хадгалалт, Баян-Өлгий аймгийн Шипагер, Увс аймгийн Дун цагаан ӨЭМТ-д иргэдэд зориулсан эрүүл мэндийн сургалт, сурталчилгааны ажил сайн хийгдсэн байв гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 


ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба Ховд, Баян-Өлгий, Увс аймагт дэмжлэгт хяналт хийлээ  
Үзсэн: 199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй