Шууд Chart

“Монгол Улс: Ковид-19-ийн дараах хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, дэлхийн хүнс, бордооны үнийн хямрал” төсөл хэрэгжүүлнэ

2022-12-02 15:41:08

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн нар Азийн хөгжлийн банкны Байгалийн нөөц, хөдөө аж ахуйн ахлах мэргэжилтэн Шинго Кимуратай уулзаж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих гэж буй “Монгол Улс: Ковид-19-ийн дараах хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, дэлхийн хүнс, бордооны үнийн хямрал” техник туслалцааны төслийн талаар санал солилцож, Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Дээрх Техник туслалцааны төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнтэй уялдаж байгаа бөгөөд УИХ-аас баталсан 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэж үзэж байгаа юм.

Энэхүү техник туслалцааны төслийн зорилго нь Ковид-19-ийн дараах хүнсний аюулгүй байдал болон Монгол Улс дахь дэлхийн хүнсний болон бордооны үнийн хямралыг бэхжүүлэх юм. Төслийн үр дүнд хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг даван туулах стратеги, менежмент сайжирч, Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний баталгаат байдал дээшилнэ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

 


“Монгол Улс: Ковид-19-ийн дараах хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, дэлхийн хүнс, бордооны үнийн хямрал” төсөл хэрэгжүүлнэ  
Үзсэн: 289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй