Шууд Chart

Шинэ шийдэл бүхий оюутны дотуур байрын нэг өрөөнд хоёр оюутан амьдарна

2022-12-05 10:25:57

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинэ шийдэл бүхий оюутны дотуур байрын нэг өрөөний төлөвлөлт бүхий загвартай танилцаж, мэдээлэл сонслоо.

Өнөөдрийн байдлаар их, дээд сургуулийн 71 оюутны байранд 4772 оюутан амьдардаг. Энэ нь нийт оюутны 5 хувь нь дотуур байранд амьдардаг үзүүлэлт юм.

Эдгээрээс 65 хувь нь эмэгтэй оюутнууд байдаг. Шинэ шийдэл бүхий дотуур байрын нэг өрөөнд хоёр оюутан амьдарна. Ариун цэврийн өрөө дотроо байрлах бөгөөд тавилга, хувцасны шүүгээ, ширээ сандал, ор бүгд нэг загвараар байхаар гүйцэтгэгч байгууллага шийдвэрлэжээ. Барилгын хийцийн хувьд улирал хамаарахгүй гүйцэтгэл хийх 100 хувь боломжтой юм.  

Энэ төслийг зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй орон нутгийн дотуур байр, мэргэжлийн боловсролын сургуулиудын дотуур байруудад хэрэгжүүлэх боломж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Шинэ шийдэл бүхий оюутны дотуур байрын нэг өрөөнд хоёр оюутан амьдарна  
Үзсэн: 258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй