Шууд Chart

ӨНӨӨДӨР: Шинжлэх ухааны академийн ээлжит Их чуулган болно

2022-12-08 07:04:56

Өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Төрийн ОРДОН

11:00 цагт: Ээлжит 4/11 Мэдээллийн цаг болно. Ардчилсан намын удирдлагууд Ардчилсан намын ээлжит бус XV их хурлаас гарсан шийдвэр, АН нөхцөл байдал, болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.


“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв

11:30 цагт: А.Эрдэнэбилэг 600 хятад иргэнтэй холбоотой хэрэг хэрхэн шийдэгдсэн болон шүүгч нартай холбоотой асуудлаар баримт дэлгэж мэдээлэл хийнэ.


Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль

12:00 цагт: Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас Дэлхий дахины хамгийн том хүний эрхийн үйл ажиллагаануудын нэг болох "Эрхийнхээ төлөө бичицгээе" аяны захидал бичих өдөрлөгийг зохион байгууна. /АШУҮИС-ийн Эко цогцолбор/


Шинжлэх ухааны академи

13:00 цагт: Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ээлжит Их чуулган болно. Тус чуулганаар ШУА-ийн гишүүний ээлжит сонгууль явагдана. Утас: 99717977


Нийслэлийн Иргэний танхим

14:00 цагт: МСНЭ-ийн санаачлагаар ХЭҮК, “Зөвийг шүгэлдэгч” ТББ, Zoljargal and On film хамтран “Эх орондоо л очихсон...” Хүний эрхийн өдөрт зориулсан хэлэлцүүлэг үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ үеэр Сэтгүүлч Г.Золжаргалын бүтээл “Эх орондоо л очихсон...” киног үзүүлнэ. Утас: 91118403


ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн II байр

14:00 цагт: Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор Л.Хайсандайн бүтээл "Монгол төрийн алтан аргамжийн бодлого" 3 боть номын нээлтийн арга хэмжээ  болно. Утас: 92110511, 99717977


ӨНӨӨДӨР: Шинжлэх ухааны академийн ээлжит Их чуулган болно  
Үзсэн: 638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй