Шууд Chart

Сургалт боллоо

2022-12-08 14:48:30

Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, эмнэлгийн яаралтай тусламжийн амилуулах суурь тусламж үзүүлэх” онол, дадлагын сургалтыг 2022 оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн түргэн тусламжийн төвтэй хамтран зохион байгууллаа.

Сургалтад Эрүүл мэндийн яамны 70 гаруй ажилтан, алба хаагч хамрагдсан юм.

Гамшиг онцгой байдлын үеийн хариу арга хэмжээ, газар хөдлөлт, гал түймрийн аюулын үед авах арга хэмжээ, амь тэнссэн үед иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх талаар онол, дадлагыг хослуулах хэлбэрээр суурь мэдлэгийг эзэмшсэн үр дүнтэй сургалт зохион байгуулагдлаа гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 


Сургалт боллоо  
Үзсэн: 213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй