Шууд Chart

Тээврийн хэрэгслийг илрүүлэх, татан гаргахад ашиглах тоног төхөөрөмжийн худалдан авалтын талаар санал солилцлоо

2022-12-08 16:45:56

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох ажлыг тусгасны дагуу БОАЖЯ, Онцгой байдлын ерөнхий газар хамтран өнгөрсөн долдугаар сараас судалгааны ажлыг эхлүүлсэн.

Тус судалгаанд нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлж, дэмжлэг үзүүлэх талаар Япон Улсын Засгийн газар, Жайка болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажилллаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж. Чүлтэмсүрэн болон БОАЖЯ-ны холбогдох удирдлагууд Япон Улсын “Japan international cooperation system” /JICS/ төвийн дэд захирал Наока Очиайтай цахим хурал хийлээ.

Хурлаар нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, татан гаргахад шаардлагатай болон судалгааны ажилд ашиглагдах усан завь, шумбагчдын биеийн даралтыг тэнцэржүүлж, эрүүл мэндийг хамгаалдаг зөөврийн барокамер, аврагч, шумбагчдын усны хувцсыг худалдан авах ажиллагааг зохион байгуулах талаар харилцан санал солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 


Тээврийн хэрэгслийг илрүүлэх, татан гаргахад ашиглах тоног төхөөрөмжийн худалдан авалтын талаар санал солилцлоо  
Үзсэн: 325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй