Шууд Chart

Бүгд Найрамдах Сингапур улс урт хугацааны оршин суух үнэмлэхийг цахимаар олгоно

2023-01-25 15:39:52

Бүгд Найрамдах Сингапур Улс 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн урт хугацааны оршин суух үнэмлэхийг цахимаар олгох болно.
Бүгд Найрамдах Сингапур Улсын Цагаачлал, шалган нэвтрүүлэх албанаас олгодог урт хугацааны оршин суух үнэмлэх, урт хугацааны оршин суугчийн хамаарал бүхий иргэний  оршин суух үнэмлэх болон оюутны үнэмлэхийг 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн биет (пластик үнэмлэх)-ээр бус харин цахим хэлбэрээр олгох болсон талаар Сингапур Улсын ГХЯ-наас мэдэгдэв. Тус өдрөөс өмнө олгосон урт хугацааны оршин суух үнэмлэх хүчинтэй хугацаа нь дуусгавар болтол хүчин төгөлдөр үйлчлэх юм байна.  

МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР
УЛСАД СУУГАА ЭСЯ


Бүгд Найрамдах Сингапур улс урт хугацааны оршин суух үнэмлэхийг цахимаар олгоно  
Үзсэн: 395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй