Шууд Chart

Нүүрсэнд дарагдсан иргэнийг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ

2023-01-26 08:56:33

Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны цахилгаан станцын уурын зуухны нүүрс буулгах хэсэгт вагоноос нүүрс буулгаж байгаад нэг ажилтан нүүрсэнд дарагдсан дуудлага өчигдөр буюу нэгдүгээр сарын 25-ны өдрийн 09:25 цагт тус газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангид ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход дулааны станцын нүүрс буулгах хэсэгт ажиллаж байсан ажилтан Б нь вагон замын доод хэсэгт байрлах нунтаг нүүрсний бункер рүү хөл алдаж унан нүүрсэнд дарагдсан байдалтай байжээ.

Алба хаагчид шуурхай ажиллаж, ажилтан Б-г нүүрсэн доороос эсэн мэнд гарган, сумын нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Нүүрсэнд дарагдсан иргэнийг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ   
Үзсэн: 311 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй