Шууд Chart

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт БНСУ-ын "КТ" корпорацын төлөөлөгчид албан айлчлал хийлээ

2023-01-28 14:56:47

БНСУ-ын “КТ” корпорацын Дижитал ба био эрүүл мэндийн бизнесийн хэлтсийн дэд ерөнхийлөгч Seung-Hyouk, Yim, Асан эмнэлгийн профессор Young-Tak, Kim нар болон албаны төлөөлөгчид УХТЭ-т өчигдөр албан айлчлал хийлээ.
 
Албан айлчлалын төлөөлөгчдийг УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган, дэд захирлууд хүлээн авч уулзаж, эмнэлгийн түүхэн хөгжил, одоогийн үйл ажиллагаагаа танилцуулсны дараа талууд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд мэдээлэл технологийг ашиглаж байгаа ололт амжилтын талаар санал солилцлоо.
 
Энэхүү уулзалтаар “КТ” корпорацын Дижитал ба био эрүүл мэндийн бизнесийн ажлын хүрээнд Хиймэл оюун ухааны технологиор дамжуулан УХТЭ-ийн Эрүүл мэндийг дэмжих төв болон бусад оношилгооны төв, тасгуудын үйл ажиллагаанд орчин үеийн мэдээллийн технологийг ашиглах чиглэлээр цаашдаа хамтран ажиллах эхлэлийг тавьсан уулзалт болсон гэж Улсын хоёрдугаар төв эмнэлгээс мэдээллээ. 
 

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт БНСУ-ын "КТ" корпорацын төлөөлөгчид албан айлчлал хийлээ  
Үзсэн: 695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй