Шууд Chart

Байгууллагын зорилт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, ажлын амжилт хүслээ

2023-01-29 10:16:33

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын 2023 оны зорилт, үйл ажиллагаа болоод цалингийн нэмэгдлийн талаар мэдээлэл өгч, ажлын амжилт хүссэн юм.

Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги нь Засгийн газрын 2016 оны 183 дугаар тогтоолоор байгуулагдаж, аймгийн Манлай, Баян-овоо, Дорноговь аймгийн хатанбулаг, хөвсгөл сумдад тохиолдсон гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Байгуулагдснаас хойш нийт 45 удаагийн гамшиг, ослын дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн. Зонхилон гал түймэр, иргэд төөрсөн, сураггүй алга болсон, үер, усны дуудлагаар ажилладаг байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Байгууллагын зорилт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, ажлын амжилт хүслээ  
Үзсэн: 207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй