Шууд Chart

Гал түймрийн дуудлага 13.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна

2023-01-30 09:28:14

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 36, аврах ажиллагааны 2 буюу нийт 38 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэж, гал түймрийн утаажилтын бүсээс 77 иргэнийг гаргаж,  2.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан юм.

Нийт дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага 13.3%-аар буурсан, аврах ажиллагааны дуудлага 1.5 дахин өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Гал түймрийн дуудлага 13.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна  
Үзсэн: 354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй