Шууд Chart

Нярайн скрининг оношилгооны төвийг АШУҮИС-ийн төв эмнэлэгт нээлээ

2023-01-31 09:40:35

АШУҮИС-ийн Төв Эмнэлгт болсон Нярайн скрининг оношилгооны төвийн нээлт АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Тус оношилгооны төв нь төрсөн нярай бүрийг шинжилгээнд 100 хувь бүрэн хамруулах  хүчин чадалтай ба 5-7 төрлийн эмгэгийг илрүүлэх зорилт тавин ажиллана.

Олон Улсын жишгийн дагуу нярайн скрининг шинжилгээнд  төрсөн нярай бүрийг 100 хувь хамруулсан тохиолдолд жил тутамд 350-400 орчим хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс сэргийлж, монгол хүний удмын санг эрүүл авч үлдэх боломж бүрдэнэ гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас мэдээллээ.


Нярайн скрининг оношилгооны төвийг АШУҮИС-ийн төв эмнэлэгт нээлээ  
Үзсэн: 198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй