Шууд Chart

Япон улсын газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын яамтай хамтран ажиллана

2023-01-31 11:45:29

Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаадын жуулчдыг татах, жуулчдын тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх О.Одбаяр, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн П.Баярцэцэг, Токио дахь Элчин сайдын яамны Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Ө.Мөнхбат нар Япон Улсын Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын яамны Японы аялал жуулчлалын агентлагийн захирал Широтори Цүнашигэ, Японы Үндэсний аялал жуулчлалын байгууллагын захирал Ёшинори Хашимото, гүйцэтгэх захирал Масаки Ойта, Зүүн Ази хариуцсан менежер Рёожи Асо болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын Эдийн засгийн хөгжлийн газрын мэргэжилтэн Осүми Мааса нартай 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Токио дахь Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын яаманд албан уулзалт хийлээ.

Уулзалтын үр дүнд:

Монгол орны зах зээлд япон жуулчдад нийцсэн аяллын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, Японы стандарт үйлчилгээг бий болгох, Монгол-Японы аялал жуулчлалын бизнес форумыг хамтран зохион байгуулах, Монголын аялал жуулчлалын улирлыг уртасгаж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, япон жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын дэд бүтцийн асуудлаар санал солилцлоо.

Эх сурвалж: БОАЖЯ


Япон улсын газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын яамтай хамтран ажиллана  
Үзсэн: 315 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй