Шууд Chart

“Харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний бодлогын асуудлууд” хэлэлцүүлэг боллоо

2023-02-01 19:45:30

Мэдээлэл, холбооны сүлжээ, үйлчилгээ эрхлэгчдэд тулгарч байгаа асуудал, бүх нийтийн үйлчилгээний бодлого, хэрэгжилтийн олон улсын туршлага, манай улсын үүргийн сангийн бодлого, эрх зүйн зохицуулалт, хэрэгжүүлж буй ажлууд, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилгоор “Харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний бодлогын асуудлууд сэдэвт хэлэлцүүлгийг ЦХХХЯ зохион байгууллаа.

Мөн тус хэлэлцүүлгийн үеэр үүрэн холбооны сүлжээний ашиглалтын өнөөгийн байдал, 5G технологи нэвтрүүлэхтэй холбоотой асуудлыг салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн юм.

Цахим шилжилтийн суурь дэд бүтэц болох мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний  найдвартай байдлыг бэхжүүлж, өсөн нэмэгдэх дижитал хэрэглээний эрэлт, хэрэгцээг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, чанартай сүлжээ, дэд бүтцийн нөхцлийг бүрдүүлэх үүднээс харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийг барилга, хот байгуулалт, зам, эрчим хүч зэрэг бусад салбарын инженерийн дэд бүтэцтэй уялдуулан төлөвлөх, холбогдох баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах, улмаар газар зохион байгуулалттай хэрхэн уялдуулах гарц гаргалгаа шийдлийн талаар мэдээлэл солилцсон нь онцлог байлаа гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.


“Харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний бодлогын асуудлууд” хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй