Шууд Chart

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

2023-02-04 11:24:51

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2023 оны ээлжит хуралдаан боллоо.
 
Хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2022 оны гүйцэтгэлийг сонсож, тус сангийн 2023 оны төсвийн хуваарь, сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа (хөтөлбөр), Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх "Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр" болон Ажил мэргэжлийн 20 стандартын дүгнэлтийг хэлэлцэж тус тус дэмжин баталлаа.
 
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, түүний төсвийн хуваарийг аймаг, нийслэл, дүүргийн онцлогт нийцүүлэн тэдний саналд үндэслэн боловсруулсан бөгөөд арга хэмжээ, үйлчилгээ бүрийн хүрээнд бий болох ажлын байр, үр дүнг тодорхойлсон нь чухал ач холбогдолтой юм гэж ХНХЯ-наас мэдээллээ.  
 

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо   
Үзсэн: 251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй