Шууд Chart

Бага насны хүүхдийн хөл дайрч тусламж үзүүлэлгүй явсан жолоочийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

2023-02-04 12:04:20

Хоёрдугаар сарын 1-ний өдөр СХД-ийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 76 дугаар сургуулийн орчимд Приус маркийн автомашин 10 настай хүүхэд мөргөж, тусламж үзүүлэлгүй ослын газрыг орхиж явсан.
 
Дээрх ослыг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, осол гаргасан приус маркийн автомашины жолоочийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.
 
Хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байгаа тул жолооч та бүхэнд замын хөдөлгөөнд сонор сэрэмжтэй оролцохыг уриалж байна. 
 
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв

Бага насны хүүхдийн хөл дайрч тусламж үзүүлэлгүй явсан жолоочийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна  
Үзсэн: 229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй