Шууд Chart

Малчдын түвшинд бэлтгэсэн өвс тэжээл 60 хувийн зарцуулалттай байна

2023-02-04 13:05:02

Улсын хэмжээнд малчдын түвшинд өвс 1.1 сая тонн, сүрэл 15 мянган тонн, ногоон тэжээл 88 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 32.4 мянган тонн, гар тэжээл 47.9 мянган тонн, дарш 13.1 мянган тонн, хужир, шүү 92.2 мянган тонныг тус тус бэлтгэсэн.

Өнөөдрийн байдлаар малчдын түвшинд бэлтгэгдсэн өвс, тэжээл 60 хувийн зарцуулалттай байна.

Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц 2022 оны 10 дугаар сарын 25-ны байдлаар 21.3 мянган тонн өвс, 8.4 мянган тонн тэжээлтэй байсан бол борлуулалтаас 27.3 мянган тонн өвс, 10.8 мянган тонн тэжээлийг нэмж татан авч өвсний 70 хувь, тэжээлийн 64 хувийг зарцуулжээ.  Одоогийн байдлаар 8.1 мянган тонн өвс, 4 мянган тонн тэжээлийн нөөцтэй байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Малчдын түвшинд бэлтгэсэн өвс тэжээл 60 хувийн зарцуулалттай байна  
Үзсэн: 194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй