Шууд Chart

Угаарын хийн хордлогын нөхцөл байдлын эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээг хийлээ

2023-02-04 15:33:00

Угаарын хийн хордлогын улмаас эрүүл мэндийн байгууллагад хандаж, тусламж үйлчилгээ авсан иргэдийн сүүлийн 5 жилийн статистик үзүүлэлтээр жил бүрийн гуравдугаар сарыг дуустал угаарын хийн хордлогын тохиолдол нэмэгдэх хандлагатай тул мэргэжлийн байгууллагуудаас одоогийн хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, салбар хоорондын хамтын ажиллагаа, иргэдэд чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 08 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу 2023 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр “Угаарын хийн хордлогын нөхцөл байдал”-ын эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийх хурлыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зохион байгууллаа.

Хуралд Эрүүл мэндийн яам, УОК-ын Нэгдсэн шуурхай штабын оператив бүлэг, Нийслэлийн Онцгой Комисс, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийлслэлийн цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Цэргийн төв эмнэлгийн харьяа Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Нийслэлийн 9 дүүргийн агаарын бохирдол хариуцсан мэргэжилтнүүд, “Таван толгой түлш” ХХК зэрэг нийт 23 байгууллагын төлөөлөл оролцлоо.

Оролцогчид мэргэжлийн байгууллагуудаас угаарын хийн хордлогын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, бэлэн байдал болон угаарын хийн хордлогын шалтгаан, үр дагаврыг хэлэлцэж, эрсдэлийг үнэлэн, бууруулах арга хэмжээний санал, зөвлөмжийг гаргалаа.

Эх сурвалж: НЭМҮТ


Угаарын хийн хордлогын нөхцөл байдлын эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээг хийлээ  
Үзсэн: 215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй