Шууд Chart

Улсын хил хамгаалалтад туслах “Малчдын бүлэг” байгууллаа

2023-02-04 15:57:36

Сэлэнгэ аймагт өвөлжилт хүнд байж, хавар мал төллөх цаг болсонтой холбогдуулан хилийн цэргийн 0243 дугаар ангийн хилийн албаны тасгийн дарга, хошууч Г.Ган-Эрдэнээр ахлуулсан бүлэг Алтанбулаг сумын III баг (Цөх)-ийн 10 өрхийн малчид, ард иргэдтэй өвөлжөөн дээр нь очиж уулзалт хийлээ.
 
Энэ үеэр хилийн зурваст малаа эзэн хариулгагүй бэлчээрлүүлэхгүй байх талаар сануулж, айл өрх, малчин иргэдтэй гурвалсан гэрээ байгуулав.
 
Мөн Монгол Улсын хилийн тухай хуулийн 26, 30, 54-55 дугаар зүйлийг тайлбарлан, хилийн хариуцсан хэсгээр 2022, 2023 онд гарсан хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлийн өсөлт бууралт, хилийн зурваст малаа хариулгатай байлгах хуулийн заалт, зөрчилд холбогдсон иргэдэд хүлээлгэх хариуцлагын талаар сургалт, сурталчилгааг зохион байгуулж, Алтанбулаг сумын III баг (Цөх)-ийн “Киран гол” орчмын малчдыг зохион байгуулалтад оруулж “Малчдын бүлэг” байгуулан бүлгийн даргыг малчдын саналаар томиллоо.
 
 
Эх сурвалж: ХХЕГ

Улсын хил хамгаалалтад туслах “Малчдын бүлэг” байгууллаа  
Үзсэн: 197 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй