Шууд Chart

ӨНӨӨДӨР: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилнэ

2023-02-08 07:06:52

Өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Төрийн ордон

09:00 цагт: Хөгжлийн банкны “Нотлох баримтыг шинжлэн судлах” сонсгол үргэлжилнэ. /МҮОНРТ шууд дамжуулна/


Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл

09:00 цагт: Монголд авлигын индекс нэмэгдэж буй шалтгааны талаар Транспэрэнси интернэшл байгууллагын зөвлөх О.Батбаяртай санал солилцох уулзалт болно.  Утас: 91118403


Хөдөө аж ахуйн их сургууль

10:00 цагт: Олон улсын КОЙКА байгууллагын санхүүжилтээр ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль болон БНСУ-ын Хангёны үндэсний их сургуулийн хамтарсан "Монгол Улсын ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх" төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно. Утас 99062806


Богд хан уулын Хүүшийн ам

11:30 цагт: Монгол, Японы архитекторуудын бүтээн байгуулсан төслийг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад танилцуулна. Утас: 99118387


Үндэсний номын сан

11:40 цагт: "Хар хорум 800", "Тэмүүжин Чингис хааны  намтар, өв уламжлал" номын нээлт болно. 


Централ парк

15:00 цагт: Ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчид, мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор уулзалт зохион байгуулна.


ӨНӨӨДӨР: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилнэ  
Үзсэн: 369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй