Шууд Chart

Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч нар Турк улсад үүрэг гүйцэтгэнэ

2023-02-08 09:49:17

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр БНТУ-ыг зорьж байгаа эрэн хайх, аврах багийн  11 гишүүн нь Зэвсэгт хүчний алба хаагчид багтаж байна.

Тодруулбал, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч нар бөгөөд дэд хурандаа Л.Лувсандоржоор удирдуулсан Гэмтэл, Мэс засал, Яаралтай тусламж  чиглэлийн бүлэг үүрэг гүйцэтгэхээр тус улсыг зориод байна.

Тэд англи, турк хэлний мэдлэгтэй, энхийг дэмжих ажиллагаанд оролцож байсан туршлагатай алба хаагчид юм гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.


Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч нар Турк улсад үүрэг гүйцэтгэнэ  
Үзсэн: 745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй