2021 өрхийг цахилгаан, эрчим хүчээр хангахаар ажиллаж байна
НХ
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Цахилгаан хангамжгүй 2,021 өрх, хүчдэлийн уналттай 580 өрхийн асуудлыг байршлаар нь тодорхойлж байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийт 12 хорооны 737 айл өрх цахилгаангүй, найман хорооны 360 өрх хүчдэлийн уналттай байна.
Мөн зураг төсөвтэй болон одоо ажил нь эхлээд явж байгаа 11, 20, 33 дугаар хорооны 1284 айл өрх цахилгаангүй, 20, 33 дугаар хорооны 220 айл, өрх хүчдэлийн уналттай байна.
Нийт 2601 айл өрхийг цахилгаан, эрчим хүчээр хангах ажлын мэдээллийг төсвийн саналд тусгах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
Хуваалцах


















