Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
1/3
Нийгэм

36.7 тонн мах, махан бүтээгдэхүүнийг 139.7 сая ам.доллароор экспортлов

ХХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
36.7 тонн мах, махан бүтээгдэхүүнийг 139.7 сая ам.доллароор экспортлов
36.7 тонн мах, махан бүтээгдэхүүнийг 139.7 сая ам.доллароор экспортлов. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас 2026 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 36.7 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн (түүхий ястай маханд шилжүүлснээр 48.3 мянган тонн)-ийг 139.7 сая ам.доллароор экспортолсон байна.

Нарийвчлан авч үзвэл 21.4 мянган тонн адууны мах, 35 тонн үхрийн мах, 3.1 мянган тонн хонины мах, 0.7 мянган тонн ямааны мах, 10.5 мянган тонн дулааны аргаар боловсруулсан мах, 0.9 мянган тонн нь малын дайвар байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспортын хэмжээ 22.6 хувиар (10.7 мянган тонноор), мөнгөн дүн 29.5 хувиар тус тус буурсан байна.

Экспортын чиглэлийн бүтцээр БНХАУ-д 85.2 хувь, Булангийн орнуудад 4.7 хувь, Узбекистан улсад 2.9 хувь, Хонконгт 1.8 хувь, бусад улс оронд 5.4 хувь ногдож байна. Ийнхүү экспортын зах зээл БНХАУ-д өндөр төвлөрөлтэй хэвээр байна.

Экспортын чанар, стандартыг сайжруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор экспортын эрх бүхий үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хуваалцах