Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУлсын хэмжээнд АИ-92 бензиний 10, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна
1/3
Соёл, спорт

“АЙЧИ НАГОЯ 2026”: МУГТ Г. Болор-Эрдэнэ пара наадмын аварга боллоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“АЙЧИ НАГОЯ 2026”: МУГТ Г. Болор-Эрдэнэ пара наадмын аварга боллоо
“АЙЧИ НАГОЯ 2026”: МУГТ Г. Болор-Эрдэнэ пара наадмын аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Япон Улсад үргэлжилж байгаа Азийн пара наадмын хоёр дахь өдөр Монголын шигшээ баг гурван алтан медальтай боллоо.

Эрэгтэйчүүдийн K44 ангиллын 63 кг-ын жинд хүч үзсэн Г.Болор-Эрдэнэ Казахстан, Ираны тамирчдыг илт илүүрхээд шигшээд Узбекистаны Кудражон Хайдаровтой тулсан юм.

Эхний үед узбек эр хоёр оноогоор илүүрхсэн бол сүүлийн хоёр үед манай тамирчин давамгайлснаар өрсөлдөгчөө 2:1-ээр ялсан. Ингэснээр паралимпын мөнгө, дэлхийн таван удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ пара наадмын хошой аварга боллоо.

Хуваалцах