Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТөрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ
1/3
Соёл, спорт

“АЙЧИ НАГОЯ 2026” Пара таеквондочдоос эрэгтэйчүүдийн K44 ангиллын 58 кг-ын жинд Х.Темирбек хүрэл медаль хүртлээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“АЙЧИ НАГОЯ 2026” Пара таеквондочдоос эрэгтэйчүүдийн K44 ангиллын 58 кг-ын жинд Х.Темирбек хүрэл медаль хүртлээ
“АЙЧИ НАГОЯ 2026” Пара таеквондочдоос эрэгтэйчүүдийн K44 ангиллын 58 кг-ын жинд Х.Темирбек хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Японы Айчи мужийн Нагояад хотод үргэлжилж буй Азийн пара наадмын таеквондогийн төрөлд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа.

Тэгвэл пара таеквондочдоос эрэгтэйчүүдийн K44 ангиллын 58 кг-ын жинд Х.Темирбек хүрэл медалиар энгэрээ мялааж, Монголын багийн медалийн буухиаг үргэлжлүүллээ.

Шөвгийн наймд Ираны тамирчин Мохаммадтаха Хассанпоурт дийлдсэн ч дагах тулаанд Афганистаны Хамраз Али Сажад, хүрэл медалийн төлөө Японы Мицүя Танакаг буулган авснаар Монголын багийн анхны хүрэл, хоёр дахь медалийн эзэн боллоо.

Азийн пара наадмын таеквондогийн төрөлд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Батнасангийн удирдлагад 4 тамирчин хүч сорьж байна.

Хуваалцах