"Айчи-Нагояа 2026": Байт харвааны төрөлд олон улсын хэмжээний мастер Д.Сэлэнгээ финалд шалгарчээ
Мэдээллийн алба

"Айчи-Нагояа 2026" Азийн пара V наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд зодоглож буй олон улсын хэмжээний мастер Л.Туруунаа Хятадын тамирчныг ялснаар финалджээ.
Мөн байт харвааны төрөлд олон улсын хэмжээний мастер Д.Сэлэнгээ финалд шалгарчээ. Тэрбээр энэ сарын 24-нд Хятадын тамирчинтай алтан медалийн төлөө харвана.
Харин пара таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Ираны хүчтэй өрсөлдөгчөө 2:0-ээр буулган авснаар мөн л шигшээд шалгарлаа. Тэр шигшээд Узбекийн тамирчинтай тулалдана.


















