Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТөрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ
1/3
Нийгэм

Алба хаагчид 4094 хүний амь нас, их наяд 123.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

ОБ
Онцгой Байдлын Ерөнхий Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алба хаагчид 4094 хүний амь нас, их наяд 123.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Алба хаагчид 4094 хүний амь нас, их наяд 123.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд он гарсаар есөн сарын байдлаар (2026.01.01-09.30) байдлаар 3872 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.


Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 4094 хүний амь нас  их наяд 123.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.


Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 78 хувь буюу 3005 нь гал түймэр, 16 хувь буюу 613 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 3 хувь буюу 115 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 хувь буюу 100 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, нэг хувь буюу 39 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Хуваалцах