Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУлсын хэмжээнд АИ-92 бензиний 10, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна
1/3
Улс төр

АНУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвтэй хамтран томуугийн тандалт, бэлэн байдлыг бэхжүүлнэ

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвтэй хамтран томуугийн тандалт, бэлэн байдлыг бэхжүүлнэ
АНУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвтэй хамтран томуугийн тандалт, бэлэн байдлыг бэхжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Цэцэгсайхан болон холбогдох мэргэжилтнүүд 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтад АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Томуугийн хөтөлбөрийн Зүүн Азийг хариуцсан захирал Жон Мак Артур, дэд захирал Ж.Тодд Мерсер, Номхон далайн баруун бүсийн Томуугийн хөтөлбөр хариуцсан захирал Жон Ватсон, мэргэжилтэн Кайтлин Фезпатрик нар оролцов.

Хамтын ажиллагааны хүрээнд:

• Томуу болон томуугийн бус амьсгалын замын халдварын тандалтыг сайжруулах;

• Шувууны болон цар тахлын томуу, шинэ болон сэргэн тархаж буй халдварын үеийн бэлэн байдлыг хангах;

• Халдварын дэгдэлтийн үед хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төслийн зорилго, үйл ажиллагааг хэлэлцлээ.

Төслийн хүрээнд нийгмийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй амьсгалын замын халдварыг эрт илрүүлэх, тархалтыг хязгаарлах, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх чадавхыг нэмэгдүүлэхээр зорьж байна.

Мөн Монгол Улсад Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулагдаж байгаатай холбогдуулан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, АНУ-ын тал хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Хуваалцах