МҮОНРТ
Улс төр

Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Тамер Аль-Файлакави тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

Цаашид эрчим хүч, байгаль орчин, цөлжилттэй тэмцэх болон дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай түншлэлийг үргэлжлүүлэхээр санал нэгдлээ.

CM
COP17 Mongolia

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Тамер Аль-Файлакави тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Тамер Аль-Файлакави тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Зураг: МҮОНРТ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Тамер Аль-Файлакави тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд Кувейтийн сангийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүд бодит хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэв.

Цаашид эрчим хүч, байгаль орчин, цөлжилттэй тэмцэх болон дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай түншлэлийг үргэлжлүүлэхээр санал нэгдлээ.

Хуваалцах