МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

Бадминтоны холбооны I зэргийн дасгалжуулагчийн эрх олгох сургалт эхэллээ

Сургалтад хамрагдаж буй багш нараас хоёр удаагийн шалгалт авч тэнцсэн тохиолдолд олон улсын зэргийг олгох ажээ.

Б.
Б.Мандуул

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бадминтоны холбооны I зэргийн дасгалжуулагчийн эрх олгох сургалт эхэллээ
Бадминтоны холбооны I зэргийн дасгалжуулагчийн эрх олгох сургалт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн Бадминтоны холбооны I зэргийн дасгалжуулагчийн эрх олгох LEVEL1 олон улсын сургалт Архангай аймгийн Цэцэрлэг хотноо энэ сарын 20-нд эхэлжээ. Энэхүү сургалт ирэх сарын 2-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд эрх олгох сургалтад Архангай аймгаас дөрвөн багш оролцож байгаа юм.

Мөн Дорнод, Хэнтий, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Өмнөговь аймгаас багш нар хамрагдаж байна. Сургалтыг Азийн Бадминтоны холбооны сургагч багш Никиль Дан Чанкра удирдан явуулж байгаа ажээ. Архангай аймгийн Засаг дарга, аймгийн Бадминтоны холбооны тэргүүн Довдоннямын Бат-Эрдэнэ тус сургалтын үйл явцтай танилцаад “Архангай аймагт Бадминтоны спортыг хөгжүүлэхийн тулд Олон улсын дасгалжуулагчтай байх ёстой гэсэн үүднээс энэ сургалтыг аймагтаа зохион байгуулах хүсэлтээ улсын Бадминтоны холбоонд гаргасан. Бидний саналыг хүлээн авч дэмжиж ажиллаж буйд талархал илэрхийлье” гэлээ.

Сургалтад хамрагдаж буй багш нараас хоёр удаагийн шалгалт авч тэнцсэн тохиолдолд олон улсын зэргийг олгох ажээ.

Хуваалцах