МҮОНРТ
Улс төр

Батлан хамгаалахын сайд д.батлут зэвсэгт хүчний 341 дүгээр ангид ажиллалаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Батлан хамгаалахын сайд д.батлут зэвсэгт хүчний 341 дүгээр ангид ажиллалаа
Батлан хамгаалахын сайд д.батлут зэвсэгт хүчний 341 дүгээр ангид ажиллалаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 341 дүгээр ангийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, бие бүрэлдэхүүнтэй уулзан Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

Зэвсэгт хүчний 341 дүгээр анги нь улсын болон орон нутгийн томоохон бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож ирсэн. Тухайлбал, Тавантолгой–Зүүнбаян, Зүүнбаян–Ханги-Мандал чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож, дайрга, бетон зуурмагийн болон бутлуурын үйлдвэрүүдийг ажиллуулж байна. Мөн асфальтын үйлдвэрийг ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд Говь-Алтай аймгийн төв талбайн 5500 ам метр тохижилт, төв замын дөрвөн эгнээ авто зам зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Тус анги энэ жилээс хугацаат цэргийн алба хаагч хүлээн авч эхэлсэн бөгөөд Батлан хамгаалах яам, ГБХНХЯ, Болосвролын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Мэргэжилтэй цэрэг” хөтөлбөрт 44 цэргийг хамруулж засал чимэглэлчин, уул уурхайн хүнд машин механизмын оператор мэргэжлээр сургажээ.

Алба хаагчдын амьдрах орчин нөхцлийг сайжруулах чиглэлд ангийн штабын шинэ барилгыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд 53.4 сая төгрөгийн тавилгын асуудлыг шийдвэрлэх саналыг танилцууллаа. Мөн алба хаагчдын 50 айлын орон сууцыг барьж энэ ондоо ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Зэвсэгт хүчний 341 дүгээр ангид ажилласнаар: алслагдсанд тооцогдох анги, салбарын ангилалд хамаардаг тул алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн мөнгөн урамшуулал авах боломжтой

хүүхэдтэй алба хаагчдад улирал тутам хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх дэмжлэг үзүүлэх,

барилга, бүтээн байгуулалтын ажилд үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд хоногийн нэмэгдэл хөлсийг 120 мянган төгрөг хүртэл олгож, сард нийт дөрөв орчим сая төгрөгийн нэмэгдэл орлого авах боломж бүрдүүлсэн,

ажилласан нэг жилийг 1.4 жилтэй дүйцүүлэн тооцох зэрэг боломжоор хангагдан ажиллаж байна.

Сайд Д.Батлут эдгээр бодлого, шийдвэр нь алслагдсан анги, салбарт ажиллаж буй алба хаагчдын хөдөлмөрийг бодитоор үнэлэх, нийгмийн баталгааг сайжруулах, хүний нөөцийг тогтвор суурьшилтай ажиллуулах, залуу офицер, ахлагчдыг орон нутагт татан ажиллуулахад чиглэж байгааг онцоллоо.

Зургийн тодорхойлолт алга байна.
нэг буюу түүнээс олон хүн ба бичвэр нарын зураг байж магад
Хуваалцах