Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Мэдээллийн алба

Төв аймгийн Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн орон сууцны төслүүдийн ерөнхий судалгааны ажлыг дуусгаж, барилга угсралтын болон гүйцэтгэгч аж ахуй нэгж сонгон шалгаруулах ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон байна.
Энэ ажлын хүрээнд "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-ийн удирдлагууд Төв аймгийн Баянчандмань, Батсүмбэр, Лүн сумын Засаг дарга нартай уулзаж санал солилцон, санамж бичиг байгууллаа.
Төв аймгийн Батсүмбэр суманд 4 блок 5 давхар бүхий 160 айлын орон сууц, Лүн суманд 2 блок 5 давхар 80 айлын орон сууц, Баянчандмань суманд 3 блок 5 давхар 120 айлын орон сууц барихаар төлөвлөөд байна.
Энэ төсөл нь бүх шатны төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах үндсэн зорилготой аж.


















