Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ
Мэдээллийн алба

Нийслэлийн хэмжээнд 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16 буюу өнөөдрөөс эхэлж 18-ны өдөр хүртэл зохион байгуулагдана.
Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу 18-25 насны цэргийн зарлан дуудах мэдэгдэх хуудас хүлээн авсан цэргийн үүрэгтнүүд цэрэг татлагад хамрагдана.
Иймд цэргийн үүрэгтэн залуучууд та бүхнийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, цэрэг татлагад идэвхтэй, хариуцлагатай хамрагдахыг уриалж байна.
Баянгол дүүргийн цэрэг татлагыг НЕБ-ын 96 дугаар сургуульд зохион байгуулна.
Зарлан дуудах мэдэгдэх хуудас авсан иргэн та цэрэг татлагад ирэхдээ:
Иргэний үнэмлэх,
Цэргийн үүрэгтний үнэмлэх,
Цээж зураг,
Их, дээд сургууль төгссөн диплом, мэргэжлийн үнэмлэх, сертификатыг биедээ авч ирнэ.




















