Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТөрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ
1/3
Нийгэм

Баянгол дүүргийн хот нийтийн аж ахуйн салбарт 193 машин техник хэрэгсэлтэй ажиллаж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянгол дүүргийн хот нийтийн аж ахуйн салбарт 193 машин техник хэрэгсэлтэй ажиллаж байна
Баянгол дүүргийн хот нийтийн аж ахуйн салбарт 193 машин техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн хот нийтийн аж ахуйн салбарт өнөөдрийн байдлаар орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн нийт 24 байгууллагын 534 хүн хүч, 193 машин техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

Тэгвэл өнөөдөр дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах шуурхай ажиллагааны бэлэн байдлыг шалгах, харилцан туршлага солилцох “Бид өвөлд бэлэн” нэгдсэн өдөрлөгийг “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-гийн гаднах талбайд зохион байгууллаа.

Баянгол дүүрэгт өвлийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд давс бодисын нөөцийг 15-20 хувиар нэмэгдүүлэхээр буюу 1190 тонн давс, 700 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 80 гаруй хувийг нь нөөцлөөд байна.

Түүнчлэн дүүргийн хэмжээнд

  • Хог ачилт тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 5 байгууллага

  • Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цэвэрлэгээний чиглэлээр ажилладаг 9 байгууллага,

  • Ногоон байгууламжийн арчлалт хариуцсан 7 байгууллага,

  • Гэрэлтүүлгийн ашиглалт хариуцсан 2 байгууллага,

  • Камер болон гэрэлтүүлэг мөн эзэнгүй нохой муурын устгал хариуцсан байгууллагууд өвөлд бэлтгэн ажиллаж байна.

Хуваалцах