Баяраа эрт тэмдэглэсэн дугуйчин ялагдал хүлээлээ
Британийн Сайрансестер хотод болсон дугуйн уралдаанд бусдаас илт давуу түрүүлж байсан Жейми Уилкинс барианд ороход хэдхэн метр үлдээд байхад ялалтаа тэмдэглэж эхэлсэн байна.
Мэдээллийн алба

Британийн Сайрансестер хотод болсон дугуйн уралдаанд бусдаас илт давуу түрүүлж байсан Жейми Уилкинс барианд ороход хэдхэн метр үлдээд байхад ялалтаа тэмдэглэж эхэлсэн байна.
Дугуйчин гараа өргөж, зүүн тийш эргэж харах зуур өрсөлдөгч нь түүнийг гүйцэж түрүүлжээ.
Ийм үйлдэл тэмцээн уралдаануудын үеэр багагүй тохиолддог нь тамирчид хурд хүчний бэлтгэлдээ илүү анхаарч сэтгэл зүйгээ бэлдээгүйтэй холбоотой хэмээн мэргэжилтнүүд тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, ялалт ялагдлын мөчид өөрийгөө хянах чадварыг эзэмших нь спортын нэгэн чухал хэсэг гэдгийг сэтгэл зүйчид үргэлж анхааруулдаг юм.










