МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

“Бэлчээр хамгаалах хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Бэлчээр хамгаалах хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

А.
А.Үүрийнтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бэлчээр хамгаалах хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна
“Бэлчээр хамгаалах хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Зураг: МҮОНРТ

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Бэлчээр хамгаалах хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд болон холбогдох албаны хүмүүс оролцож үг хэлж, хэлэлцүүлгийн явцад амжилт хүслээ.

“Бэлчээр хамгаалах хууль”-ийн төслийн хэлэлцүүлэгт 15 сумын газрын даамал, малчдын төлөөлөл нийт 70 гаруй хүн оролцож байна. Бэлчээрийн даац хэтрэлтийг зогсоох, зөв зохистой ашиглах, бэлчээрээ хамгаалах зэрэг малчдын өмнө тулгамдаад буй олон асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Хуваалцах