МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлжээ

Өмнөговь аймаг малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2013 онд нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулах ажлыг Ханхонгор, Сэврэй сумдад туршин эхлүүлсэн байна.

А.
А.Үүрийнтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлжээ
Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлжээ. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймаг малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2013 онд нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулах ажлыг Ханхонгор, Сэврэй сумдад туршин эхлүүлсэн байна. Энэхүү ажил үр дүнд хүрч эдүгээ 15 сумын 29 инженерийн хийцтэй худагт уг төхөөрөмжийг суурилуулжээ. Үүний үр дүнд бэлчээрийн усан хангамж 38-42.5 хувьд хүрээд байгаа аж.

Тус аймаг 2013-2015 онд 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийснээс нийт хөрөнгө оруулалтын 49.6 хувь буюу 931.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутгийн төсвөөс хийсэн байна.

Хуваалцах