Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
1/3
Нийгэм

“Би хэлнэ” нөлөөллийн аян 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Би хэлнэ” нөлөөллийн аян 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
“Би хэлнэ” нөлөөллийн аян 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Зураг: МҮОНРТ

2025 онд Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсээс санаачлан зохион байгуулсан тус арга хэмжээний үр дүнгээс харахад хүүхдийн биеийн хил хязгаар, хамгаалалтын талаарх мэдлэгийн түвшин гарааны үнэлгээгээр 45.7 хувь байсан бол аяны төгсгөлд бага насны хүүхдийн мэдлэг 71.4 хувьд хүрч, 25.7 нэгжээр нэмэгдсэн эерэг үр дүн гарсан байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсээс 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийн хугацаанд бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “Би хэлнэ” нөлөөллийн аяныг зохион байгуулж, гурван чиглэлийн үйл ажиллагаанд нийт 209 байгууллагын 34,703 хүүхэд, 33,953 эцэг эх, асран хамгаалагч, 2,303 төрийн албан хаагчийг хамруулжээ.

Аяны хүрээнд хүүхдүүдэд дуу заахаас өмнө болон дараа үнэлгээ авч ажилласан бөгөөд гарааны үнэлгээний дундаж оноо 3.68 буюу 52.5 хувь байсан бол “Би хэлнэ” дууг заасны дараах үнэлгээний дундаж оноо 5.65 буюу 80.7 хувьд хүрсэн байна. Үүний үр дүнд бага насны хүүхдийн биеийн хил хязгаар болон аюулгүй байдлын дүрмийн талаарх мэдлэг 28.2 хувиар нэмэгдсэн үр дүн гарсан.

Үүнээс харахад хүүхэд, эцэг эх, багш ажилтнуудын хүүхэд хамгааллын талаарх мэдлэг, ойлголт нэмэгдэж, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоо сайжирсан байна.

Иймээс хүүхдийг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах мэдлэг, чадварыг бага наснаас нь төлөвшүүлэх, хүүхэд хамгааллын талаарх олон нийтийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Би хэлнэ” нөлөөллийн аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна

Хуваалцах