МҮОНРТ
Соёл, спорт

Бөхчүүд хиймэл зүлгэн дээр барилдана

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааныг зохион байгуулах хорооны анхны хурал өчигдөр боллоо. Энэ үеэр хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөхчүүд хиймэл зүлгэн дээр барилдана
Бөхчүүд хиймэл зүлгэн дээр барилдана. Зураг: МҮОНРТ

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааныг зохион байгуулах хорооны анхны хурал өчигдөр боллоо. Энэ үеэр хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн юм.

Тухайлбал, бөхчүүдийн допингийн шинжилгээнд тавих хяналтыг сайжруулах, мөн энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнг хиймэл зүлгээр тохижуулах асуудлыг хэлэлцэв.

Хиймэл зүлэг суулгах ажлыг ирэх сараас эхлүүлэхээр болжээ.

Эдгээр асуудалд санал нэгдсэн тул салбар зөвлөлөөс гарсан шийдвэрийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлэхээр боллоо. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргаа зүлгээ орчин үеийн стандартад нийцсэн хиймэл зүлгээр солихоор болсон бөгөөд зураг төсвөө гаргаж дууссан байна.

Хуваалцах