Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Нийгэм

Бусдыг хуурч мэхлэн, гар утсыг нь авч зугтаасан этгээдийг илрүүллээ

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бусдыг хуурч мэхлэн, гар утсыг нь авч зугтаасан этгээдийг илрүүллээ
Бусдыг хуурч мэхлэн, гар утсыг нь авч зугтаасан этгээдийг илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагад “Гар утас худалдаж авна гэж үзэж байгаад аваад зугтчихлаа” гэх дуудлага, мэдээлэл энэ оны 10 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад цахим орчинд байршуулсан зарын дагуу Iphone17 promax гар утас худалдан авахаар ирсэн этгээд гар утсыг нь үзэж байгаад авч зугтаан барьцаалан зээлдүүлэх газарт борлуулсан байсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоолоо.

Иргэн Та цахим орчинд бараа бүтээгдэхүүн худалдан авах болон борлуулахдаа сонор сэрэмжтэй байх, мөнгө шилжүүлсэн баримтыг шалгаж, төлбөр бүрэн баталгаажаагүй тохиолдолд эд зүйлээ хүлээлгэн өгөхгүй байна уу.

Мөн барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг иргэд сэжигтэй гар утас, эд зүйлийг худалдахаар ирсэн этгээд ажиглагдвал цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Хуваалцах