Бүтцийн нэгжүүдийн дарга, санхүүгийн алба хаагчдын нэгдсэн сургалтыг зохион байгууллаа
Мэдээллийн алба

Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу бүтцийн нэгжүүдийн дарга, санхүүгийн алба хаагч нарт мэдлэг олгох нэгдсэн дадлага сургалтыг 2026 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулж, 70 гаруй алба хаагч хамрагдсан.
Сургалтаар Цэргийн нийтлэг дүрмүүд, Цэргийн дүрэмт хувцасны чимэг хэрэглэл зүүх, Хүнсний хангалт, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, Онцгой байдлын албаны нэгдсэн төсөв, төсвийн гүйцэтгэл, Санхүүгийн програмын танилцуулга, заавар зөвлөмж, програм ашиглалт сэдвээр,
Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга С.Лхагвадорж “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, нийгмийн даатгалын ерөнхий хуулийн хэрэгжилт, Нийслэл дэх төрийн аудитын газрын менежер Бүжинханд, ахлах аудитор Мөнхдэлгэр, аудитор Тэгшлхам нар бүтцийн нэгжүүдийн 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит, анхаарах асуудал зэрэг сэдвийн хүрээнд тус тус зохион байгуулж ажиллсан.



















