Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
1/3
Соёл, спорт

Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ
Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ. Зураг: МҮОНРТ

2026 оны насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1-нийг дуустал болно.

Тэмцээнд улсаа төлөөлөн оролцох тамирчид тодорсон. Эрэгтэйчүүдийн хувьд 57 кг  Б.Мөнх-Эрдэнэ , 61 кг  Г.Батнасан, 65 кг  Б.Зэнээмэдэр , 70 кг  Т.Тулга, 74 кг  Б.Ган-Эрдэнэ, 79 кг  О.Сүлдхүү, 86 кг  Н.Батбилгүүн, 92 кг Ц.Ганбат , 97 кг Т.Дэмчигдорж, 125 кг Б.Намбардагва нар анх удаагаа насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан.

Харин эмэгтэйчүүдийн хувьд 50 кг  Д.Отгонжаргал, 53 кг Б.Отгонтуяа,55 кг Ц.Намуунцэцэг, 57 кг  Б.Хулан,59 кг Х.Болортуяа, 62 кг Т.Алтжин, 65 кг Т.Энхжин  нар дэлхийн дэвжээнд хүч сорихоор шалгарсан байна.

Хуваалцах