Дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани ОХУ руу нислэг үйлдэхээ зогсоолоо
Дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани болох АНУ-ын "Delta Airlines" ОХУ руу явуулах нислэгээ бүрэн зогсоолоо.
Мэдээллийн алба

Дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани болох АНУ-ын "Delta Airlines" ОХУ руу явуулах нислэгээ бүрэн зогсоолоо. Өчигдөр буюу есдүгээр сарын 7-ны 13:45 цагт хийсэн Москва- Нью-Йорк чиглэлийн нислэг тухайн компанийн ОХУ-ын газар нутагт үйлдсэн хамгийн сүүлчийн нислэг болж байна.
Тус компанийн албан ёсны цахим хуудсанд "Delta Airlines"-аар Нью-Йоркт очих хүсэлтэй үйлчлүүлэгчид Амстердам, эсвэл Парисаар дамжин суух боломжтой гэж мэдээлсэн байна.










