МҮОНРТ
Соёл, спорт

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын олон улсын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын олон улсын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын олон улсын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Киргиз Улсын Чолпон-Ата хотноо болсон Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын "Нүүдэлчдийн од" олон улсын хос дуучдын уралдаанд Монгол, Орос, Америк, Швейцар, Турк, Киргиз, Казахстан, Узбекистан, Азербайжан, Беларусь зэрэг 10 орны 20 дуучин өрсөлдлөө.

Тус уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучин, МУГЖ Ө.Цэрэнчунт амжилттай оролцон гутгаар байр эзэллээ.

Хуваалцах