Энэ оны эхний 9 сард залилах гэмт хэрэг 13 731 бүртгэгджээ
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Энэ оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 41.4 мянган гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар өссөн байна.
2026 оны эхний 9 сард залилах гэмт хэрэг 13 731, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1800 тус тус бүртгэгджээ.
Залилах гэмт хэргийг жилээр авч үзвэл 2021 онд 6558, 2022 онд 11839, 2023 онд 12985, 2024 онд 15889, 2025 онд 16906, 2026 оны эхний 9 сарын байдлаар 13731 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Хуваалцах


















