Энхийг сахиулах хүчний бие бүрэлдэхүүн газар дээрх үүрэг, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна
Мэдээллийн алба

НҮБ-ын Ливан дахь Түр хүч (UNIFIL) нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1701 дүгээр тогтоолоор хүлээсэн үүргийнхээ хүрээнд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаагаа тууштай үргэлжлүүлж байна.

Энэхүү үүрэгт бүс нутгийн нөхцөл байдлыг хянах, гарсан зөрчлийн талаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд мэдээлэх, холбогдох талуудтай харилцаа холбоо тогтоон ажиллах, Ливаны Зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлэх, хүмүүнлэгийн ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг багтдаг.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл UNIFIL-ийн үйл ажиллагаа дууссаны дараах үеийн боломжит хувилбаруудыг хэлэлцэж байгаа энэ үед ч энхийг сахиулах хүчний бие бүрэлдэхүүн газар дээрх үүрэг, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна


















