МҮОНРТ
Улс төр

Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн төрийн айлчлал үргэлжилж байна.

Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт “Чингис хаан” үндэсний музейд зочилж, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгээс эхлэн ХХ зууны эхэн хүртэлх төрт ёсны түүхийг өгүүлсэн үзмэрүүдтэй танилцаж, музейн “Хүндэт зочны дэвтэр”-т дурсгалын үг бичиж үлдээлээ.

Хүндэт зочид мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд зочилж, Мэгжид Жанрайсэг шүтээн болон хийдийн соёлын үнэт өвийг үзэж сонирхлоо.

Хуваалцах