МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

“Эрүүл дадал-урт нас” арга хэмжээг цагдаагийн II хэлтэст зохион байгууллаа

О.
О.Бадамсүрэн

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрүүл дадал-урт нас” арга хэмжээг цагдаагийн II хэлтэст зохион байгууллаа
“Эрүүл дадал-урт нас” арга хэмжээг цагдаагийн II хэлтэст зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд нөлөөлж буй эрсдэлт зан үйлийг бууруулах, эрүүл амьдралын зөв дадал хэвшил, хариуцлагатай хандлагыг төлөвшүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдах соёлыг нэмэгдүүлэх замаар тэдний амьдралын чанар, урт наслалтыг дэмжих зорилгоор “Эрүүл дадал-урт нас” арга хэмжээ зохион байгууллаа.

Уг арга хэмжээг дүүргийн эрүүл мэндийн төв, Баянхошуу, Өнөр бүсийн өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран зохион байгуулж, Цагдаагийн II хэлтсийн албан хаагчид хамрагдлаа.

Арга хэмжээгээр эрүүл дадал бий болгож, урт наслахад юун дээр анхаарах талаар сургалт зохион байгуулж, өндөр, жин, артерийн даралт үзэж, элэгний B, C вирусийн шинжилгээ авч, вакцинд хамруулан, эрэгтэйчүүдийн эмч үзлэг хийлээ.

нэг буюу түүнээс олон хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
Хуваалцах