Францчууд тоглолтыг тэргүүлж байна
Шөвгийн дөрвийн хамгийн сонирхолтой тоглолт болох Герман, Францын багуудын тоглолт яг одоо явагдаж байна.
Мэдээллийн алба

Шөвгийн дөрвийн хамгийн сонирхолтой тоглолт болох Герман, Францын багуудын тоглолт яг одоо явагдаж байна. Тоглолт тун сонирхолтой явж байгаа бөгөөд хоёр баг ээлж дараалан аюултай довтолгоог явуулж байна.
Тоглолтын эхний хагасын сүүлийн мөчид буюу 45 дахь минутад Германы шигшээ багийн ахлагч Бастиан Швайнштайгэр торгуулийн талбайд гар хүрч, улмаар Францчууд торгуулийн цохилт цохих эрхтэй болсон ба тэд ч энэ боломжоо алдалгүй ашиглаж чадсан юм.
Ингэснээр тоглолтын эхний хагас 0:1 харьцаатай Францын давамгайлал дор өндөрлөлөө.










